Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

УИХ-ын гишүүн М.Билэгтийн ахалсан Ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна

2018-05-01 09:39:06
Error loading player: No playable sources found

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж, тус байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг Баянхонгор аймгийн Политехникийн коллеж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын  үйл ажиллагаа, ажил байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлийн талаар багш, ажилтнуудтай санал солилцлоо.

Мөн  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрт 2016, 2017 онд хамрагдаж байсан болон 2018 онд хамрагдахаар хүсэлтээ гаргасан,  хөдөлмөрт бэлтгэх, ур чадвар олгох сургалтад хамрагдсан иргэдийн санал бодлыг сонслоо.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Билэгт ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын НББСШУ-ы байнгын хорооны зөвлөх Г.Баяртуяа, референт Э.Баттогтох, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Халамжийн хэлтсийн дарга М.Цогтбаатар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, тус газрын мэргэжилтэн Х.Аззаяа, Г.Бямбалхам нар ажиллаж байна.

Төсөл, хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд олон байдаг учир төсөл хэрхэн бичих аргачлалын талаарх сургалтыг төсөл шалгаруулалтаас өмнө үе шаттай хийж байх, төслийн санхүүжилтийн дүнг нэмэх, төслийн тооцоолол хийсэн дүнгээр санхүүжилтийг олгодог байх, хэрэгжилтийн явцад хяналт тавьж, шаардлагатай асуудлаар дэмжлэг үзүүлж ажиллахад анхаарах хэрэгтэй байна гэсэн санал хүсэлтийг уулзалтад оролцсон иргэд хэлж байна.

Баянхонгор аймгийн Политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцах явцад багш, ажилтан, оюутнуудаас УИХ-ын гишүүн М.Билэгтэд хандан мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааг орон нутгийн онцлогтой уялдуулах, тухайлбал тус коллежийн 2019 оны элсэлтэд тусгайлан анхаарч, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллах багш, туслах багш, мал аж ахуй, газар тариалангийн мэргэжилтэн, малын гаралтай түүхий эд боловсруулах чиглэлээр ажиллах боловсон хүчин элсүүлэн бэлтгэх нь суралцаж төгссөн залуучууд ажлын байраар хангагдах, ажлын байранд зуучлахад илүү дөхөм болохоос гадна сургалтын байгууллагын нэр хүнд, төлөвшилд чухал ач холбогдолтой гэдгийг хэлж, энэ талаар төрийн бодлогод тусгах, хууль эрх зүйн орчныг өөрчлөн сайжруулахыг санал болгож байлаа. 


УИХ-ын гишүүн М.Билэгтийн ахалсан Ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна  
Үзсэн: 1487 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ХӨХӨӨ [66.181.164.xxx] 2018-05-02 11:28
ҮНЭХЭЭР МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ШУДАРГА МОНГОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨ АЖИИЛАЖ БАЙГАА БОЛ ЭРДЭНЭТИЙН 49 -БҮЛЭГЛЭЛИЙГ ШАЛГААД АРД ТҮМЭНД ҮНЭН НҮҮР ЦАРАЙГ НЬ ГАРГААД ӨГӨӨЧЭЭ АРД ТҮМЭН ХҮСЭЖ БАЙНА ЭНЭ УЛС ТӨРИЙН МАШ АЙМШИГТАЙ БҮЛЭГЛЭЛ САНАГДАЖ БАЙНА. М. ЭНХБОЛД, ЭЛБЭГДОРЖ БАДАМЖУНАЙ ЭДГЭЭРИЙГ АРД ТҮМЭН ҮНЭН НҮҮР ЦАРАЙГ НЬ МЭДЭХИЙН ЦААГУУР МЭДЭЖ БАЙНА ЮУ ГЭЖ ТОЛГОЙ УГААСАН Ч ҮНЭН БАЙЛЫГ ОЙЛГООД БАЙНА. ГАНЦХАН АТГ, ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭН ХЭР ШУДАРГА ВЭ ГЭДГИЙГ ХАРАХ Л ҮЛДЭЭД БАЙНА
Зочин [139.5.219.xxx] 2018-05-01 13:23
. ЭНЭ НИЙГЭМД ШУДАРГА ЁС ГЭЖ БАЙНА УУ? ШУДАРГА ЁС ТОГТООХ ГЭЖ БАЙГАА БОЛ МОНГОЛЫН ТӨР ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ШУРГАЛСАН БОЛОН МАФИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ ШУДАРГА ШҮҮХ ЦАГ БОЛЖЭЭ .....
Зочин [139.5.219.xxx] 2018-05-01 13:22
ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН БҮЛЭГЛЭЛИЙН УДИРДАГЧ БАДАМЖУНАЙ, Д.ЭРДЭНЭБИЛЭГ, Д.ЭРДЭНЭБАТ, Ч.САЙХАНБИЛЭГ, Ц.ЭЛБЭГДОРЖ ГЭХ МЭТ ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫГ ШАЛГАХ ЦАГ НЬ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ. ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ СТАНДАРТ БАНКНЫ БАРЬЦААНД ТАВЬСАН ГЭХ АСУУДАЛД Ш.БАТХҮҮ ӨӨРӨӨ ХУУРАМЧ ГАРЫН ҮСГҮҮДИЙГ ЗУРЖ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ГЭДГЭЭ ХҮЛЭЭЖ, МОНГОЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА, ОЛОН УЛСЫН АРБИТРИЙН ШҮҮХЭЭР ТОГТООГДООД БАЙХАД АЖЛАА ЗОХИХ ЁСООР ГҮЙЦЭТГЭЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ХОРИОД БАЙГАА НЬ ЦААНАА УЛС ТӨРИЙН АГУУЛГАТАЙ, ЯВУУЛГА ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ Л ХАРАГДААД БАЙХ ЮМ. МОНГОЛД МАФИЙН ШИНЖТЭЙ УЛС ТӨРИЙН БҮЛЭГЛЭЛ БИЙ БОЛСОН НЬ НЭГЭНТ ТОДОРХОЙ. ДЭЭРХ ХҮМҮҮСҮҮД БОЛОН ТЭДНИЙ ГАР ХӨЛ БОЛЖ БАЙГАА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ШУРГАЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ НЭН ЯАРАЛТАЙ ШАЛГАЖ ТОГТООН ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХИЙГ АРД ТҮМЭН ШААРДАЖ, ХҮЛЭЭЖ БАЙНА
Зочин [139.5.219.xxx] 2018-05-01 13:22
Ж.Сүхбаатар: “Т.Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авлигачид жаргаж, олон түмэн айдас доромжлол амссаар байх болно. Нам дамжсан бас хуулийн ажилтнуудын халхавчинд орсон луйварчид энэ улс орныг хэдий болтол дарлаж доромжилж даврах вэ. Авлигачдад дайн зарлалаа гэдэг. Яагаад авлигын мафийн эзэд шоронд орохгүй байна. Тэгээд манай улсын авлигын загалмайлсан эцэг бол Т.Бадамжунай тэргүүтэн…” гэжээ. -Бадамжунай тэргүүтэй эрх мэдэлтнүүд солонгосчуудад 330 мянган га газар зарсан гэх боловч эл асуудлыг хэн ч тоогоогүй өнгөрүүлсэн юм - Хотын фракцын толгойлогч М.Энхболдыг хөдөлгөгч хүч нь үргэлж Т.Бадамжунай байсаар ирсэн гэдэг.
Зочин [139.5.219.xxx] 2018-05-01 13:22
ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН БҮЛЭГЛЭЛИЙН УДИРДАГЧ БАДАМЖУНАЙ, Д.ЭРДЭНЭБИЛЭГ, Д.ЭРДЭНЭБАТ, Ч.САЙХАНБИЛЭГ, Ц.ЭЛБЭГДОРЖ ГЭХ МЭТ ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫГ ШАЛГАХ ЦАГ НЬ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ.

Бидэнтэй нэгдээрэй