
Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг зургаан компани үндэсний бөх болон чөлөөт бөхийн зургаан тамирчинтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тогтмол цалинжуулж, бэлтгэл сургуулилтаа хийхэд нь хамтран ажиллахаар болов.
Мөн цаашид аймгийнхаа бөхчүүдийн чансаа, амжилтыг ахиулах, бэлтгэл сургуулилт хийх нөхцөлийг сайжруулахаар ажиллах гэнэ.
Үүнээс гадна Өмнөговь аймгаас улс аймгийн цолтой бөхчүүдийг олноор төрөн гаргах, бөхийн спортыг бодлогоор дэмжих зорилгоор энэ онд 55 сая төгрөгийн санхүүжилтийг нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгажээ.
Өмнөговь аймгийн бөхчүүд тогтмол цалинтай болно | ||
Үзсэн: 840 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.