Шууд Chart

Улс төрийн санхүүжилтийн асуудлаар санал солилцов

2018-05-09 11:24:10

Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн /International IDEA/-гийн Ази, Номхон далайн бүсийн захирал Лийна Рикил Таманг тэргүүтэй төлөөлөгчид болон Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг нарыг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн буюу International IDEA нь ардчиллыг хөгжүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэх, сонгуулийн туслалцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготойгоор 1995 онд байгуулагдсан Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд Монгол Улс 2011 онд гишүүнээр элссэн.

Уулзалтаар тус хүрээлэнгээс Монгол Улсад явуулж буй үйл ажиллагааны талаар ярилцаж, хуулийн төслийг боловсруулахад олон улсын сайн туршлагыг ашиглах, улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилт, түүнийг тайлагнах журам, намын гишүүний татвар, хандив, төрөөс улс төрийн намд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн харьцааг хэрхэн оновчтой зохицуулах түүнчлэн хуулийн төслийг боловсруулахад хамтран ажиллах талаар санал солилцлоо. 


Улс төрийн санхүүжилтийн асуудлаар санал солилцов  
Үзсэн: 1297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй