
Чөлөөт бөхийн дэлхийн таван удаагийн аварга, ЗХУ-ын гавьяат тамирчин, Дагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит олон улсын тэмцээн энэ амралтын өдрүүдэд ОХУ-ын Каспийск хотод болно.
Эрэгтэйчүүдийн ангилалд болох 49 дэх удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас “Хасу-Мегастарс” клубын зургаан тамирчин хүч үзэхээр болжээ.
Тодруулбал, гавьяат тамирчин П.Өнөрбат, ОУХМ Б.Нэмэхбяр, Б.Өлзийсайхан, Э.Тэмүүлэн, спортын мастер А.Мөнх-Эрдэнэ, Б.Наранболд нар зодоглоно.
Мөн тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд олон улсын шүүгч Ж.Лхагвасүрэн багтсан байна.
Манай тамирчид Дагестанд 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд тэндээсээ Каспийский хотыг зорихоор болжээ.
Али Алиевын нэрэмжит тэмцээнд манай зургаан бөх хүч үзнэ | ||
Үзсэн: 1604 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.