
УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.05.10) хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслүүдийн талаар УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулагадаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн төслүүдийг тус тус боловсруулжээ.
Төсөлд 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ногдуулсан гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг аж ахуйн нэгжид буцаан олгохтой холбоотой зохицуулалтыг тусгасан гэлээ. Мөн Төсвийн байнгын хороогоор төслүүдийг хэлэлцэх үеэр анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг гишүүдийн олонхи дэмжсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг дэмжсэн тул Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлах санал хураалт явууллаа.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 56 хувь нь дэмжснээр уг хууль батлагдсан бол Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг гишүүдийн 66 хувь дэмжин баталлаа. Үүний үр дүнд ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSB), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийн үйл ажиллгаа явуулдаг ахуйн нэгжүүдэд 2018 оны хугацаанд төлсөн гааль, НӨАТ-аа буцаан авах нөхцөл бүрдэж байна.
Өнөөдрийн чуулганы хуралдааны төгсгөлд Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хууль зүйн байнгын хороо төслийг анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа. Байнгын хороо 2018 оны тавдугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, анхны хэлэлцүүлгээр батлуулах нь зүйтэй хэмээн олонх нь дэмжсэн байна. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, хариулт авсан.
Ингээд анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ингэснээр Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүд 68 хувийн саналаар дэмжин баталснаар Пүрэв гарагийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.
Анхны хэлэлцүүлгээр хуулийн төслүүдийг батлав | ||
Үзсэн: 1435 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.