
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ОХУ-ын Каспийск хотод болсон Европын аварга шалгаруулах тэмцээн, Перуд болсон Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээний дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ.
Шинэчилсэн чансаагаар манай бөхчүүд дэлхийн чансаанд дээгүүр байрт бичигдэж байна.
Эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран 32 оноогоор жиндээ тэргүүлжээ. Мөн 57 кг-ын жинд Ц.Цогбадрах 32 оноогоор хоёрдугаар байрт, 92 кг-д Л.Төртогтох 27 оноогоор, 125 кг-д Н.Золбоо 35 оноогоор тус тус гуравдугаар байрт бичигджээ.
Шинэчилсэн чансаагаар 74 кг-ын жинд Г.Мандахнаран, 125 кг-д АНУ-ын бөх Ник Гвяздовски нараас бусад бүх жинд ОХУ-ын бөхчүүд тэргүүлсэн байна.
Өнгөрөгч гуравдугаар сард гарсан чансаагаар Г.Мандахнаран, ОУХМ Н.Золбоо, Л.Төртогтох, Ц.Цогбадрах нар жиндээ тэргүүлсэн юм. Тэгвэл Г.Мандахнаран дэлхийн тэргүүн чансаагаа хадгалж чаджээ.
Г.Мандахнаран дэлхийд чансаагаа хадгалж үлдлээ | ||
Үзсэн: 1150 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.