
Чөлөөт бөхийн өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 10-13-нд Узбекистаны нийслэл Ташкент болсон билээ.
“Буэнос-Айрес-2018” өсвөр үеийнхний олимпийн наадмын эрх олгосон хөвгүүдийн 20, охидын 17 дахь удаагийн тэмцээнд оролцох Монголын баг тамирчид бүтэн багаараа оролцсон юм.
Охидын хувьд гурван мөнгө, таван хүрэл медальт хүртэж, 154 оноогоор багийн дүнгээр хоёрдугаар байрт бичигдсэн бол хөвгүүд ганц ч медаль хүртэж чадсангүй.
Тус тэмцээнд оролцсон манай хөвгүүдийн ихэнх нь анх удаа хилийн чанадад очсон нь энэ аж.
Монголын чөлөөт бөхийн залгамж халаа болсон хөвгүүдэд Ташкентийн тэмцээн том сургамж, туршлага болсон нь дамжиггүй. Монголын өсвөр үеийн тамирчдыг хоёр сар хүрэхгүй хугацааны дараа буюу долдугаар сарын 2-8- Хорватын нийслэл Загребт болох ДАШТ хүлээж байна.
Чөлөөт бөхийн өсвөрийн тамирчдыг ДАШТ хүлээж байна | ||
Үзсэн: 980 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.