Шууд Chart

Ч.Дамдиншаравын нэрэмжит олон улсын тэмцээн болно

2018-05-18 14:11:35

Монгол хүн олимпийн их наадмаас медаль хүртсэн 50 жилийн ой энэ онд тохиож байна.

Энэ хүрээнд Монгол Улсын гавьяат тамирчин, ардын багш Чимэдбазарын Дамдиншаравын нэрэмжит олон улсын тэмцээн Өвөрхангай аймагт энэ сарын 22-24-нд болно. 

Уг тэмцээнд ОХУ, БНХАУ, Монгол Улсын бүх аймгийн тамричин хүч үзэх юм.

Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг олимпийн тэнгэрт мандуулсан Ч.Дамдиншарав Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул бөгөөд 1964 оны Токиогийн олимпод анх удаа оролцож, 1968 оны Мехикогийн олимпоос хүрэл медаль хүртсэн билээ. мирчин юм. 

Түүний нэрэмжит тэмцээнийг тус аймгийн ЗДТГ, Монголын чөлөөт бөхийн холбоо, МҮОХ, аймгийн БТСГ хамтран зохион байгуулна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ч.Дамдиншаравын нэрэмжит олон улсын тэмцээн болно  
Үзсэн: 1055 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй