Шууд Chart

Точиношин тэргүүлж, М.Ананд удаалж явна

2018-05-25 09:08:06

Японы Токио хотноо үргэлжлэн явагдаж буй мэргэжлийн сүмо бөхийн зуны Нацү башё өндөрлөхөд гурван өдрийн барилдаан үлдлээ.

Дээд зиндааг тэргүүлж буй Гүржийн бөх Точиношин их аварга Хакүхотой оноолт таараад байсан юм. Уг барилдаанд Точиношин давснаар 12 дахь даваагаа авсан бол Хакүхо 10 даваа, хоёр унаатай болж, тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээ рүү шилжлээ.

Ёкозүна Какүрюү М.Ананд Икиогоор 11 дэх даваагаа авсан бол Ичиножёо А.Ичинноров Котошёогикүд ялагдлаа.

Зуны тэмцээний 12 дахь өдрийн барилдаанд Гүржийн бөх Точиношин их аварга Хакүхог давж, башёг ганцаараа тэргүүлсэн хэвээр үлдлээ. Түүний араас ёкозүна Какүрюү 11 даваа, нэг унаатай нэхэж явна. Өнөөдрийн барилдаанд ёкозүна Какүрюү,  сэкивакэ Точиношин нар барилдахаар оноолт таарчээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Точиношин тэргүүлж, М.Ананд удаалж явна   
Үзсэн: 1619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй