Шууд Chart

Бразилийн хөл бөмбөгийн од Роналдиньо хоёр найз бүсгүйтэйгээ зэрэг хуримлана

2018-05-25 11:17:06

Бразилийн хөл бөмбөгийн од Роналдиньо ирэх наймдугаар сард хоёр найз бүсгүйтэйгээ зэрэг гэрлэхээр болсон тухай Бразилийн “O Dia” сонинд бичжээ.

Эхний найз бүсгүй Присцилла Коэльотэйгээ 2013 оноос эхлэн болзож эхэлсэн бол Бэатрис Сузатайгаа 2016 оноос найзалж эхэлжээ.

Роналдиньо найз бүсгүйчүүдтэйгээ өнгөрсөн арванхоёрдугаар сараас Рио Жанейро дахь байшиндаа амьдарч байгаа гэнэ. Тэрбээр хоёр найз бүсгүйдээ сард ижил хэмжээний мөнгө өгч, хоёуланд нь адилхан бэлэг авч өгдөг аж. 

Роналдиньо өнгөрсөн нэгдүгээр сард зодог тайлсныхаа дараа найз бүсгүйчүүддээ гэрлэх санал тавьжээ. Хурим Роналдиньогийн гэрт болох ба зөвхөн гэр бүлийнхэн болон ойр дотныхон нь л уригдах аж.

Харин алдарт тамирчны амьдралын хэв маягийг буруушаадаг түүний эгч хуримын ёслолд оролцохгүй гэнэ. 

Хоёр ба түүнээс олон эхнэр нөхөртэй байхыг Бразилд хориглодог ч Роналдиньогийн тохиолдол арай өөр аж.

Тэрбээр найз бүсгүйчүүдтэйгээ зэрэг хуримаа хийх учир үүнийг Бразилд хууль ёсоор гурван иргэний холбоо гэж тооцдог аж.

Хэрэв Роналдиньо сүйт бүсгүйчүүдтэйгээ ээлж дараалан хурим хийх бол энэ нь хууль бус болох гэнэ.

Бразилд 2012 онд нэг эрэгтэй хоёр эмэгтэйтэй хуримласан тохиолдол бүртгэгдсэн бол гурван эмэгтэй хоорондоо гэрлэсэн тохиолдол 2015 онд гарч байжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бразилийн хөл бөмбөгийн од Роналдиньо хоёр найз бүсгүйтэйгээ зэрэг хуримлана   
Үзсэн: 2070 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй