Шууд Chart

71 дэх их аварга М.Ананд тав дахь түрүүгээ хүртлээ

2018-05-28 09:24:07

Японы Токио хотын Кокүгикан ордонд болсон сүмо бөхийн зуны тэмцээн 71 дэх их аварга М.Анандын ялалтаар өндөрлөж, тав дахь түрүүгээ хүртлээ.

Дээд зиндаанд түрүүлэх бөх өчигдөрийг хүртэл тодорхой бус байсан. Гэхдээ ёкозүна Какүрюү М.Ананд, Гүржийн бөх Точиношин нарын хооронд гол өрсөлдөөн өрнөсөн юм. Учир нь хоёр бөх 14 дэх өдрийн барилдаанд оноолт таархад Какүрюү ялалт байгуулснаар түүнээс нэг даваагаар илүү болж чадсан юм.

Тэрбээр энэхүү боломжоо өчигдөр бүрэн ашиглаж, Хакүхог давснаар түрүүлсэн юм. Зуны тэмцээнд сэкивакэ цолтой барилдсан Точиношин 13 даваа, хоёр унаатайгаар өндөрлүүлж, озэки /арслан/ цолны болзол хангалаа. 

Их аварга Хакүхо М.Даваажаргал 11 даваа, дөрвөн унаатайгаар өндөрлүүлсэн бол Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил нар найман даваа авснаар 50 хувийн амжилтаа биелүүлсэн юм. Харин Араваши Э.Дөлгөөн зургаа, Чиёошома Г.Мөнхсайн таван даваатай башёг өндөрлүүлэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

71 дэх их аварга М.Ананд тав дахь түрүүгээ хүртлээ  
Үзсэн: 1169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй