Шууд Chart

Доод зиндаанд ч Монголчуудын ялалт үргэлжлэв

2018-05-28 09:48:32

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаад их аварга Какүрюү М.Ананд түрүүлж, ихэнхи Монголчууд маань 50 хувийн амжилтаа үзүүлхэд доод зиндаанд ч Монголчуудын ялалт үргэлжлэв.  

Жюүрёогийн дараагийн зиндаа буюу макүшитад Кирибаяма Б.Лхагвасүрэн долоон даваа авснаар түрүүллээ. Макүшитагийн барууны 35-д эрэмбэлэгдсэн Кирибаяма 2015 онд сандамэ зиндаанд түрүүлж байжээ. Сүмод барилдаад гурван жил болохдоо гэртээ хариагүй Кирибаяма Б.Лхагвасүрэн ирэх долдугаар сарын башёд улам сайн барилдахаа аварга ах нартаа амалжээ.

Мөн доороосоо хоёр дахь болох жониндан зиндаанд Монгол бөх түрүүллээ. Тэр бол мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн том ах Д.Сугаррагчаагийн хүү Бямбасүрэн юм.

Хоошёорюү С.Бямбасүрэн долоон даваа авснаар жонинданд түрүүлэв. 19 настай Хоошёорюү ирэх долдугаар сарын башёд сандамэд дэвшин барилдахаар болсон юм.

Ийнхүү Токио хотод болсон зуны тэмцээн Монголчуудын ялалтаар өндөрлөлөө.

 



Нийтэлсэн: У.Баярсайхан

Доод зиндаанд ч Монголчуудын ялалт үргэлжлэв  
Үзсэн: 2156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй