Шууд Chart

Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлсныхаа дараа боловсролын салбарт анхаарч ажиллана

2018-05-31 10:10:07

Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна, Монгол Улсын гавьяат тамирчин Харүмафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолын тов гарчээ.

Тодруулбал, тэрбээр энэ оны есдүгээр сарын 30-нд зодог тайлах ёслолоо хийхээр болсон байна. Харүмафүжи Япон дахь ажил хэргээ дуусгаад эх орондоо бүрмөсөн ирэх аж. Тэрбээр боловсролын салбарт түлхүү анхаарч байгаа гэнэ.  

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Харүмафүжи нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан хэрэг багагүй шуугиан тарьсан.

Тэрбээр мэргэжлийн сүмо бөхийн 17 жилийн замналаа өндөрлөж байгаагаа илэрхийлж, зодог тайлах хүсэлтээ гаргасан билээ.

Харумафүжи “Би Япон оронд, Японы ард түмэнд хайртай. Би тэдэнд баярлаж явдгаа хэлэх ёстой. Мөн сүмод хайртай. Сүмо бөх зөвхөн хүчтэй байгаад зогсохгүй эр зориг, хүсэл эрмэлзлэлээрээ хүн ардын сэтгэл зүрхэнд хүрдэг хүн байх ёстой” хэмээжээ.  

Тэрбээр дээд зиндаанд 712 ялалт байгуулсан нь сүмогийн түүхэнд зургаад орох үзүүлэлт юм. 2012 оны есдүгээр сард ёкзозүна цолонд хүрсэн нь Асашёрюү, Хакүхо нарын дараа бичигдэх, Монгол бөхчүүдийн гурав дахь амжилт юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлсныхаа дараа боловсролын салбарт анхаарч ажиллана  
Үзсэн: 2516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.160.xxx] 2018-06-01 09:33
зөвдөө дүү минь чамайг янз бүрээр хэлж гоочилж байгаа хүмүүсийн үгийг бүү тоо дээр нь захихад энэ улс төрөөс хол байгаарай
Зочин [66.181.161.xxx] 2018-06-01 08:45
хүн зоддог хүн хүүхэд зодоод алчихвал яана.өөрийнхөө тархийг сайн цэнэглээ.Нэр хугарахаар яс хугар. Яөсан үнэн үг вэ.
Зочин [78.250.212.xxx] 2018-06-01 00:13
ene muu uuriinhuu bundgurt anhaarval taarna
Зочин [103.26.195.xxx] 2018-05-31 21:49
Huuhed zaluus hun zodson tuhai asuubal uy gej helehee bodoh boloh nee!
Зочин [27.123.214.xxx] 2018-05-31 21:06
Дүү минь эх орон, эх нутагтаа тавтай морил. Эх орондоо эргэн ирэх нүүр дүүрэн хүндээ. Баасандорж гэж нэг эр эм нь мэдэгдэхгүй улс үндэстнээсээ урваач юмнуудад л гишгэх газар байхгүй байх. Бямбадоржоо дүү минь энэ улс төр гэж заваан юмнаас л хол яваарай. Амжилт хүсьё
Зочин [202.72.245.xxx] 2018-05-31 20:58
АМЖИЛТ, САЙХАН САНАА БАЙНА, МОНГОЛЧУУД БИЕ БИЕНЭЭ САЙН ДЭМЖИХ ЁСТОЙ ШҮҮ, ШҮҮМЧЛЭГЧИД БОЛ ХАРИН ЖААХАН АСУУДАЛТАЙ НЭГЭН БАЙДАГ ЮМ ШҮҮ
zochin [103.26.193.xxx] 2018-05-31 20:45
Сонгуульд нэо дэвшнээ гээд л боджоогоо хахха
Эмнэлэг бариа . [66.181.178.xxx] 2018-05-31 20:09
Боловсрол гээд мэдэмхийрээд яах вээ. - Ах аа Алла пугочааваа чинь монголд их юм хийжээ найрамдал зуслан гээд л - Юун Пугочааваа вэ - Яагаав манай Цэдэнбал даргын авгай Алла пугочааваа шдээ гээд байвал сонин шдээ Бямбадорж оо.
Зочин [64.119.27.xxx] 2018-05-31 19:16
Монголын нэрийг сайнаар ч муугаар ч гаргалаа.
Зочин [203.91.115.xxx] 2018-05-31 19:13
Боловсролын салбарт хөрөнгө оруулна гэсэн нь арай ойлгоход дөхүү болно. Өөрийгөө хүмүүжүүлж, боловсруулж, төлөвшүүлж чадаагүй хүн бусдын төлөвшилд анхаарал тавиад ч яахав. Манай боловсролын гологдлууд Японд очиж мундраагаа хутгаад хөөгдөж ирдэг шившигтэй явдалд оройн хоолны махгүй гуйрамчин бид бас хүндэтгэл үзүүлэн алгаа хорстол таших ёстой юу?
Зочин [64.119.27.xxx] 2018-05-31 19:11
МОНГОЛДОО ИРЖ ЗОДОЛДОЖ БАЙХАД ЯАХ Ч ҮГҮЙ
Баадай [66.181.164.xxx] 2018-05-31 17:24
Эх орон элгэн садан монгол түмэн чинь байна, хүрээд ирэхэд халуун дотно угтана даа. Зөв салбар барьж авсан байна, амжилт хүсье.
Зочин [66.181.186.xxx] 2018-05-31 17:16
АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

Бидэнтэй нэгдээрэй