Шууд Chart

Хүүхэлдэйн баатруудын селфи...

2018-06-01 11:48:03

Та Диснейн хүүхэлдэйн баатрууд орчин үеийн хэв маягийг дагаад өөрсдийн зургийг дарвал ямар зураг дарах бол гэж бодож үзсэн үү.  Магадгүй зарим чинь хэзээ ч тэгж бодож байгаагүй байх. Харин бодож үзсэн хүмүүсийн төсөөлөлд зориулж нэгэн зураач дараах селфинүүдийг дүрслэн буулгажээ.

Ингээд та бүхэнд Диснейн баатрууд өөрсдийгөө хэрхэн селфидсэнийг хүргэж байна

1.Цасан цагаан. Тэрбээр хойд ээждээ ад үзэгддэг хэдий ч шидэт толиндоо тусгасан зурагт нь багтаж амжжээ.

2. Үнсгэлжин. Тэрбээр орчин цагт өмсөж буй гутлынхаа зургийг даржээ. Болор шаахай лав биш...

3. Ариэль. Энэ бол үзэсгэлэнт усны гүнжийн зуны амралт аж.

4.Жасмин. Сэргэлэн, авхаалжтай Алладины найз бүсгүй өөрсдийн дотно агшны зургийг ийнхүү дарсан байна шүү.

5. Элса, Анна хоёрын сэлфи. Тайлбарт нь “Үүрд хамт” гэжээ.

6. Геркулес. Тэр өмнөхөөсөө ч илүү булчинлаг болсон байгаа биз.

7. Алиса, галзуу Хаттер нар танд төрөөгүй өдрийн мэнд хүргэж байна.

8. Гастон. Араатан ба үзэсгэлэнт гүнж киноны эсрэг дүрийн жүжигчин хэрхэн өөрийн сэлфигээ хийснийг хараарай.

9. Питер Пэний зүггүйтэл. Тэрбээр хэн нэгэнд баригдах дургүй ч зураг авахуулах дуртай аж.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хүүхэлдэйн баатруудын селфи...  
Үзсэн: 4520 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй