
УИХ-ын дарга М.Энхболд зургаадугаар сарын 4-ний өдөр болсон Чуулга уулзалтын нээлтэд хэлсэн үгэндээ “Энэхүү чуулга уулзалт орон орны парламентчид уулзан золгож, харилцан санал солилцож, туршлагаа хуваалцан, дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар зөвшилцөх, хамтын ажиллагааны шинэ чиглэл, арга замыг томъёолох маш сайхан боломжийг бидэнд олгож байна” хэмээн тэмдэглээд, “Газар нутгийн хол ойр, нутаг дэвсгэрийн их, бага, хүн амын олон, цөөнийг үл харгалзан, дэлхий хэмээх нэгэн гэр бүлийн бүрэн эрхт гишүүн нь бид юм, бид хамтын хүчин чармайлтаар асуудлаа шийдэж чадна гэдгийг мэдрэх нь, нийтлэг зорилгынхоо төлөө гар гараасаа барилцаж нэгдэх нь нэн таатай хэрэг юм. Чухамхүү ийм боломж бүрдүүлж байгаад энэхүү арга хэмжээний үнэ цэнэ оршино” гэж онцоллоо.
Тэрбээр үгийнхээ төгсгөлд “Улс үндэстний оршин тогтнол, дэвшил хөгжил, ард түмний эрх чөлөөт, амар тайван, сайн сайхан амьдралд заналхийлсэн аливаа эрсдэлийн эсрэг Та бид нэгэн бүхэл, цул хүч болон сөрөн зогсох ёстой. Энэ эрхэм зорилгод Монгол Улс, 800 гаруй жилийн түүхэн улбаатай Монгол Улсын парламент өөрийн хувь нэмрээ оруулахад ямагт бэлэн байх болно” гэв.
Чуулга уулзалт үргэлжилж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
УИХ-ын дарга М.Энхболд “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтын нээлтэд үг хэллээ | ||
Үзсэн: 1221 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.