
АНУ-ын бөхийн холбооны 2018 оны “Алдрын танхим”-д тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтэн гээд 10 хүн шинээр багтсаныг МЧБХ-оос мэдээллээ.
“Алдрын танхим”-д “Бээжин-2008” олимпийн наадамд 21 настайдаа түрүүлж, өдгөө холимог тулааны спортод хүч үзэж буй Хенри Сехудо, “Афин-2004” олимпийн наадмын мөнгөн медальт Штефан Абас, ДАШТ-ий хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медальт Кристи Дэвис, Сонгомол бөхийн нэрт дасгалжуулагч Ли Аллен, NCAA-гийн нэрт бөх Гэри Кессел, олимп, дэлхийн аварга, алдарт бөх Дэйв Шульц агсны эхнэр Нэнси Шульц тэргүүтэй 10 хүн багтжээ.
42 дахь удаагийн “Алдрын танхим”-ын ёслолын ажиллагаа энэ сарын 2-3-нд Оклахома хотод болжээ.
АНУ-ын бөхийн холбооны “Алдрын танхим” 1976 оноос хойш 191 хүнийг эгнээндээ нэгтгээд байна.
“Алдрын танхим”-д 10 хүн шинээр багтжээ | ||
Үзсэн: 895 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.