Шууд Chart

Шёотэнро Д.Нямсүрэн зодог тайлах ёслолоо хийжээ

2018-06-06 08:49:26

Японы мэргэжлийн сүмо бөхөөр хүч үзэж байсан Шёотэнро Д.Нямсүрэнгийн зодог тайлах ёслол өнгөрсөн долоо хоногт Токио хотод болжээ.

Тэрбээр бэртэл гэмтэл, эрүүл мэндийн байдлаас болж өнгөрөгч нэгдүгээр сарын тэмцээнээс зодог тайлж, Фүжишима дэвжээнд багшлах болсон юм.

Д.Нямсүрэн 2001 оноос сүмогоор барилдахдаа жюүрё зиндаанд хоёр башё дараалан түрүүлж байсан юм. Мэргэжлийн дээд зиндаанд 25 башё барилдсан Д.Нямсүрэнгийн хувьд цаашид хүчтэй сүмоч төрүүлэн гаргахын төлөө ажиллах болно гэдгээ амалжээ.

Тэр 2009 оны намрын тэмцээнд их аварга Хакүхо М.Даваажаргалыг давж, тухайн жилдээ Бүх Японы шинэ шилдэг тамирчны шагналыг хүртэж байв. Тиймдээ ч уг барилдаанаа хамгийн их сэтгэлд хоногшсон гэж хэлж байсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шёотэнро Д.Нямсүрэн зодог тайлах ёслолоо хийжээ  
Үзсэн: 1222 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй