Шууд Chart

Гүржийн жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч буудалцааны дараа ажлаа өгөхөөр болжээ

2018-06-06 09:04:51

Гүрж Улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид жүдогийн холбооны ерөнхийлөгч Давид Кевхишвилиг албан тушаалаа өгөхгүй бол бэлтгэлдээ гарахгүй хэмээн ажил хаялт зарлаад байсан билээ.

Энэ асуудлыг Засгийн газар, Шүүхээс авч хэлэлцсэн ч Давид Кевхишвилиг халах үндэс байхгүй гэж үзсэн байна. Иймд уг шийдвэрийг эсэргүүцсэн жүдочид холбооныхоо байрны гадаа эсэргүүцлийн жагсаал хийж, эцэстээ зодоон, бүр сүүлдээ буудалцаан болж хувирчээ. Цагдаагийн газраас галт зэвсэг хэрэглэсэн жүдоч Ломер Жоржолианиг баривчлаад байгаа гэнэ.

33 настай Жоржолиани олон жил Гүржийн жүдо бөхийн холбоог удирдсан бөгөөд одоо идэрчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа аж.

Цагдаагийн газрын мэдээгээр Холбооны ерөнхийлөгчийн тал, сөрөг тал болон хуваагдсан жүдочид хоорондоо зодолдож байсан байна.

Энэ үеэр Давид Кевхишвилиг дэмжигч Ломер Жоржолиани гар буу гарган буудаж, нэг хүнийг шархдуулсан гэнэ. Хэргийн газарт ерөнхийлөгч өөрөө байсан ч буун дуу дуугарангуут зугатсан аж.

Энэ явдлын дараа Гүржийн залуучуудын шигшээ багийн тамирчид үндэсний шигшээ багийн ах нарынхаа ажил хаялтад нэгджээ. Цуст явдлын дараа Гүржийн жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Давид Кевхишвили олон нийтийн сүлжээгээр дамжуулан, албан тушаалаа өгч байгаагаа мэдэгджээ.

Тэрбээр “Би тамирчин, дасгалжуулагч, бөхийн хорхойтнууд, “жинхэнэ” жүдочийг хүндэлдэг. Гэхдээ би огцрохоос өөр аргагүй боллоо. Бүх жүдоч хорон муу санаатнуудын хохирогч болохоос нь өмнө ажлаа өгнө” гэж мэдэгдсэн байна.

 









Нийтэлсэн: У.Баярсайхан

Гүржийн жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч буудалцааны дараа ажлаа өгөхөөр болжээ  
Үзсэн: 2034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [202.131.228.xxx] 2018-06-06 11:02
Хаа газрын бөхчүүд иймэрхүү мулгуу ухаантай байдаг шиг байна. Манайд ч гэсэн бас 2 хуваагдаад л нийтийн хөрөнгөөр байгуулсан байшинг булаацалдаад л олон арван жил болж байна даа
Зочин [66.181.179.xxx] 2018-06-06 10:58
Манай үндэсний бөхчүүд ингэж магадгүй шүү

Бидэнтэй нэгдээрэй