
Улсын их баяр наадмын өмнө болдог нэгэн барилдаан бол Бүх цэргийн наадмын барилдаан байдаг.
Жил бүрийн зургадугаар сард болдог уг барилдаан өнгөрсөн бямба гарагт Батлан хамгаалахын “Алдар” спорт хорооны зааланд боллоо.
Барилдаанд 'Алдар', 'Хүч', 'Сүлд', 'Эрч', 'Аврагч', 'Соёмбо' спорт хорооны хүчтэн 256 бөх барилдсанаас Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат аймгийн начин Г.Жамбалдорж түрүүлж, цэргийн арслан цол хүртлээ. Булган аймгийн заан Б.Түмэндэмбэрэл үзүүрлэж чимэг нэмэв.
Түүний хувьд гурав дахь удаагаа аймаг цэргийн наадамд үзүүрлэж байна. Их шөвөгт аймгийн арслан Б.Суманчулуун, аймгийн начин Т.Дүгэрдорж нар үлдлээ.
Энэ жилийн Бүх цэргийн наадам Бөхийн холбооны маргаантай асуудлаас болж Бөхийн өргөөнд болоогүй юм. Тиймээс Батлан хамгаалах яамныхан өөрийн спорт зааландаа зохион байгуулжээ.
Улсын цолгүй бөхчүүдийн наадмын өмнөх хамгийн том сорилгод өнгөрсөн жил Баянхонгор аймгийн харьяат цэргийн арслан Б.Хишигбаатар түрүүлж, хурц арслан чимэг хүртэн тухайн жилдээ улсын цолон хүрч байсан юм.
Аймгийн начин Г.Жамбалдорж түрүүлж, цэргийн арслан цол хүртлээ | ||
Үзсэн: 2034 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.