Шууд Chart

Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

2018-06-22 09:33:26

Чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулав.

Тус байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдаанаар олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусгасан байна. Хуулийн төсөл болон Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны саналаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжлээ.


Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа  
Үзсэн: 889 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй