Шууд Chart

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

2018-06-22 09:35:54

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хийв. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулсан. Байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг төслийн 1 дүгээр зүйлд найруулгын шинжтэй өөрчлөлт оруулах талаар зарчмын зөрүүтэй санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Оюунхорол, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, санал хэллээ. Ингээд Байнгын хорооны дэмжээгүй саналаар санал хураав. Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг төслийн 1 дүгээр зүйлийг 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Аймаг нийслэл,  сум дүүргийн хэлтэс, албаны даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлөх, нэгжийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж тухайн хэлтэс, албаны дарга томилж, чөлөөлнө” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн.


Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв  
Үзсэн: 1107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй