Шууд Chart

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

2018-06-22 09:38:59

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт танилцуулав.

Тус байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх гишүүн байсангүй тул зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явууллаа. Төслийн 1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “аймаг, нийслэл, дүүргийн ниймгийн даатгалын газар, хэлтсийн даргыг нийгмийн даатгалын төв байгууллагын дарга Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн аймаг, нйислэл, дүүрэг дэх салбар нэгжтэй зөвшилцөн тус тус томилж, чөлөөлнө” гэснийг “аймаг, нийслэл, дүүргийн ниймгийн даатгалын байгууллагын даргыг нийгмийн даатгалын төв байгууллагын дарга, дүүргийн нийгмийн даатгалын даргыг нийслэлийн нийгмийн даатгалын байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн тус тус томилж, чөлөөлнө” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 68,6 хувь нь дэмжсэн. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.


Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв  
Үзсэн: 1166 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.182.xxx] 2018-06-22 15:00
Улсад 30 жил ажилсан эмэгтэи 35 жил ажилсан эрэгтэи бол тэтгэвэртээ гарч болхоор хуульчиллаа гэж Уих .ын ДАРГА Энхболд НХХ САИД НОМТОИ БАЯР ХОЁР 17 ОНЫ EРӨНХИИЛӨГЧЫН СОНГУУЛЫН ӨМНӨ ЯРИАД АМЛААД БАИСАН ХУУЛИА ХЭРЭГЖЖҮҮЛЭЭЧ АРД ТҮМЭН МАРТААГҮИ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй