Шууд Chart

Д.Лүндээжанцан ОХУ-ын Сонгуулийн төв комиссын гишүүнийг хүлээн авч уулзав

2018-06-25 11:58:41

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан өнөөдөр ОХУ-ын Сонгуулийн төв комиссын гишүүн Шапиев Сиябшах Мигамедовичийг хүлээн авч уулзав.  

Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, ОХУ-ын Сонгуулийн төв комиссын ахлах зөвлөх Перевозчиков Всеволод Николаевич нар байлцлаа.

ОХУ-ын Сонгуулийн төв комисс, Сонгуулийн ерөнхий хорооны хамтын ажиллагааны хүрээнд төлөөлөгчид удахгүй болох аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг ажиглахаар манай оронд ирсэн байна.

Уулзалтаар хоёр орны сонгуулийн онцлог, сонгуулийн хууль, эрх зүйн орчны талаар хөндөн ярилцаж, санал солилцсон.

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хоёр орны сонгуулийн төв байгууллагууд харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаатай байх нь чухал болохыг энэ үеэр тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Д.Лүндээжанцан ОХУ-ын Сонгуулийн төв комиссын гишүүнийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй