
УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны өчигдрийн /2018.06.26/ хуралдаанаар “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн заалт нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа холбогдох тогтоолын заалттай зөрчилдөж байгаа эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцлээ.
Эдийн засгийн байнгын хороо тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийх үед төслийн 2 дахь заалт нь Улсын Их Хурлын 2015 оны 36 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 4 дэх заалт “улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутгат барьсан болон барьж байгаа худалдааны төвүүдийн барилгын ажлыг дуусгаж, хувийн хэвшилд худалдаж, орлогыг нь улсын төсөвт төвлөрүүлэх;” гэсэнтэй зөрчилдөж байгааг хянан үзэх шаардлагатай гэсэн санал, дүгнэлт гарган Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн байна.
Байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд УИХ-ын тогтоолын төслийн 2 дахь заалтад тусгасан “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид шүлжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг хувьчлахгүйгээр зориулалтын дагуу ашиглах арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай” гэснийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 83,3 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн Засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Санал, дүгнэлтийг Эдийн Засгийн байнгын хороонд хүргүүлнэ | ||
Үзсэн: 1012 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.