Шууд Chart

Хуулийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх саналыг дэмжлээ

2018-06-27 10:12:36

УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны өчигдрийн /2018.06.26/ хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Батнасан нарын 3 гишүүнээс  2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ц.Гарамжав нар хуулийн дагаж мөрдөх хугацааг тогтооход хүндрэл гарах эсэх, хууль хүчин төгөлдөр болбол одоо ял эдэлж байгаа өсвөр насны хүүхдүүдэд үйлчлэх талаар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь энэ хуулийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжсэн. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцэн шийдвэрлүүлэхээр болов.


Хуулийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх саналыг дэмжлээ  
Үзсэн: 1019 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй