Шууд Chart

Дэд хорооны даргыг сонгож, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

2018-06-27 10:34:07

УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны өчигдрийн /2018.06.26/ хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Дэд хорооны даргад Н.Оюундарь гишүүний нэрийг дэвшүүлэв. Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарийг Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгох санал хураалгахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжив.

Хуралдааны төгсгөлд Прокурорын албан тушаалын цалин, зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээ, албан ажлын онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Б.Пүрэвдорж, Л.Мөнхбаатар нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.  Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж УИХ-ын тогтоолын төсөл  батлахыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ прокурорын албан тушаалтны  дээрх цалин, зэрэг дэв бусад нэмэгдлийн нийт хэмжээ нь ижил түвшний шүүгчийн цалингаас давж болохгүйг анхааруулж байлаа. Иймд прокурорын албан тушаалтны цалин, зэрэг дэв бусад нэмэгдлийн хэмжээний нийт дүнг шүүгчийн цалинтай харьцуулсан судалгааг гишүүдэд нэн яаралтай бичгээр танилцуулах нь зүйтэй гэсэн санал хэлж байлаа.

Ингээд Прокурорын албан тушаалын цалин, зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээ, албан ажлын онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив.


Дэд хорооны даргыг сонгож, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв  
Үзсэн: 690 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй