Шууд Chart

Төсвийн байнгын хорооны хуралдаан болов

2018-06-27 10:53:29

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн (2018.06.26)  хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо.  Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 

Хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар болон Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцсон. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргах  гишүүн байсангүй. Иймд тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.


Төсвийн байнгын хорооны хуралдаан болов  
Үзсэн: 1595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй