Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

2018-06-28 06:28:44
Error loading player: No playable sources found

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2018.06.27) хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Батнасан нарын гурван гишүүний өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцууллаа. Нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэгтгэн тусгаж эцсийн хувилбарыг боловсруулжээ. Түүнчлэн хуулийн дагаж мөрдөх хугацааг 2018 оны долдугаар сарын 05-ны өдөр байхаар хэлэлцэн, дэмжжээ. Үүнийг зэрэгцээ Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлттэй холбоотойгоор дагаж мөрдөх журмын тухай хууль гаргах шаардлагагүй хэмээн үзсэн гэлээ.

Гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад гишүүд 69.4 хувь нь дэмжив. Ингээд хууль батлагдсан тул УИХ-ын дарга эцсийн найруулгыг уншиж, танилцуулсан. 

Үүний дараагаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцуулсан. Гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг бүхэлд нь батлах санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.9 хувь нь дэмжиж, батлав.


Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа  
Үзсэн: 1001 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй