Шууд Chart

Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдав

2018-06-28 06:32:11

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2018.06.27) хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцуулсан. Гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг бүхэлд нь батлах санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.9 хувь нь дэмжиж, батлав. Үргэлжлүүлэн Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Харъяалах байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулаа. Нэгдсэн хуралдаанаар явуулсан анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулсан байна. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгаас гишүүд тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Гишүүдийн 72.3 хувь нь дэмжсэн тул Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдав.

Дараа нь Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсан. Гишүүд асуулт асуух, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг бүхэлд нь батлах санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.3 хувийн саналаар дэмжсэн тул Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдав. 


Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдав  
Үзсэн: 1374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй