Шууд Chart

Хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ тохирох нөхөрсөг уулзалт боллоо

2018-06-29 10:28:52

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2019 онд олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдтэйгээ хамтран ажиллах тэргүүлэх чиглэлүүдээ ярилцах нөхөрсөг уулзалт боллоо.

Уулзалтад ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тэргүүтэй яамны холбогдох албаны хүмүүс болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Мерси Кор, Дэлхийн Зөн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Адра зэрэг олон улсын байгууллага, Улаан загалмайн нийгэмлэг, Хил хязгааргүй малын эмч нар зэрэг төрийн бус байгууллага, АНУ, Канад, ОХУ, Чехийн Элчин сайдын яамдын төлөөлөл оролцсон.

Энэхүү уулзалтаар Мал эмнэлгийн ерөнхий газрын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа болон Бэлчээрийн тухай хуулийн төслийн талаар танилцуулж, ирэх онд эдгээр олон улсын байгууллагатай хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцэв.


Хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ тохирох нөхөрсөг уулзалт боллоо   
Үзсэн: 668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй