Шууд Chart

УИХ-ын гишүүд Хүний эрхийн үндэсний комисст ажиллав

2018-07-01 09:56:36

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь болон гишүүн Л.Болд, Д.Ганболд нар энэ сарын 29-ний өдөр Хүний эрхийн үндэсний комисст ажиллав. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Хүний эрхийн дэд хорооны даргаар томилогдсон даруйдаа бидний ажилтай танилцахаар ирсэнд таатай байна” хэмээн Н.Оюундарь гишүүнд талархал илэрхийллээ.

Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь шийдэл, зохицуулалт шаардлагатай нийгэмд тулгамдсан асуудлаар байнга холбогдон ажиллахаа илэрхрийлснээр ойрын хугацаанд шийдвэрлэх тулгамдсан асуудлыг хоёр талаасаа ярилцав. Тухайлбал, Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлэх асуудлыг яаравчилж, хэлэлцүүлэгт оруулах, Хүний эрхийн үндэсний комисст Эрүүдэн шүүхийн эсрэг асуудлаар ажиллах хүний нөөц, орон тоо батлуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд ажлын байрны бэлгийн дарамт гэдэг томъёоллыг оруулах зэрэг асуудлыг яаралтай шийдвэрлэн ажиллахаар санал солилцов.

Мөн энэ үеэр Хүүхдийн хорих ангийн нөхцлийг сайжруулах, хоригдож буй хүүхдүүдийн боловсрол эзэмшихэд анхаарах, Эрээн дахь Монголын консулыг яаралтай томилох зэрэг асуудлыг хөндөн ярилцсан. Төгсгөлд нь чуулганы завсарлагааны хугацаанд хамтарч хийх ажлаа нарийвчлан төлөвлөх, Хүүхдийн хорих болон бусад хорих ангиудад ажиллахаар ярилцан шийдвэрлэв.


УИХ-ын гишүүд Хүний эрхийн үндэсний комисст ажиллав  
Үзсэн: 1145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй