Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд А.Баттөр ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Одри Азулэид итгэмжлэх захидлаа барьж, Монгол, ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн хоорондын 2017-2020 оны хамтын ажиллагааны Санамж бичгийн дагуу хоёр талын хамтын ажиллагааг боловсрол, соёл, шинжлэх ухаан, соёлын биет болон биет бус өвийг хамгаалах чиглэлд өргөжүүлэх тухай тодорхой асуудлуудаар Бангйын төлөөлөгч А.Баттөр ЮНЕСКО-гийн Ерөнхий захиралтай ярилцав.
Монгол Улсын боловсролын мастер төлөвлөгөөг боловсруулах, хөдөөгийн алслагдмал сумд дахь боловсролын хүртээмжийг сайжруулах хөдөлгөөнт сургалт хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах зэрэг асуудалд ЮНЕСКО–гийн зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ Ерөнхий захирал илэрхийлэв.
| ЮНЕСКО-гийн Ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа барив | ||
| Үзсэн: 615 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.