
Засгийн газрын ээлжит хуралдаан болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Хаврын тариалалтын явцын талаар салбарын сайд Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийв. Хөгжлийн банкны зээлээр ОХУ, БНХАУ, Беларусь, Польш, ХБНГУ-ын техник, тоног төхөөрөмж авах, уринш боловсруулалтыг хугацаанд нь хийж, ургац хураах бэлтгэлээ эртнээс хангахыг сайд Б.Батзоригт даалгалаа.
Өнөөдрийн байдлаар 494 мянга га-д тариалалт хийгээд байна. Үр тариа 365 мянга га-д, үүнээс улаанбуудай 342 мянга га-д, төмс 12 гаруй мянган га-д, хүнсний ногоо найман мянга, тосны ургамал 70 мянга, тэжээлийн ургамал 37 мянга, эмийн ургамал 947, жимс, жимсгэнэ 386 га-д тариалжээ.
Хөгжлийн банкны зээлээр техник, тоног төхөөрөмж авна | ||
Үзсэн: 1308 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.