Шууд Chart

Аймгуудын баяр наадмын товыг тогтоолоо

2018-07-05 13:23:08

Архангай аймгийн зарим суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан учир баяр наадмыг 07 сарын 21-22-нд, Говийн бүсийн хурдан морины уралдаан болох учир Дорноговь аймгийн наадмыг 07 сарын 28-29-нд, Өмнөговь аймгийн наадмыг 07 сарын 05-06-нд, Говьсүмбэр аймгийн наадмыг 07 сарын 07-08-нд, Дорнод, Дундговь, Төв аймгийн наадмыг 07 сарын 09-10-нд, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн наадмыг 07 сарын 10-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар тогтов.

Баяр наадам тэмдэглэх ажлын өдрүүдийг нийтээр тэмдэглэх баярын болон дараа долоо хоногийн амралтын өдрүүдэд шилжүүлэхийг аймгуудын Засаг дарга нарт зөвшөөрлөө.

Аймгууд баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх хугацааг өөрчлүүлэх саналаа Засгийн газарт ирүүлсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Аймгуудын баяр наадмын товыг тогтоолоо  
Үзсэн: 1012 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй