
Монгол Улсын Засгийн газрын хуралдаан 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр боллоо.Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
- “Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежмент төсөл”-ийг “Хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгээр уралдаант шалгаруулалт явуулан хэрэгжүүлэх болов. Байгууламж нь нэг минутад 3780 литр шатахуун шахах бөгөөд агаарын гурван хөлөгт нэг зэрэг сумалгаа хийх хүчин чадалтай байх юм.
- “Бүс нутгийн замыг хөгжүүлэх, зам засварын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг дэмжив. Төслийн хүрээнд Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлийн замыг засч, өгсүүр хэсгүүдэд нэмэлт эгнээ барихаар төлөвлөж байна.
- 24 сараас 12 хүртэлх насны хүүхдийг амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эмчлэхэд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргана. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” арга хэмжээг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.
- Монгол Улсын нутаг дэвсгэрт оношлогдсон мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалтыг батлав. Манай улсад жил бүр 20 гаруй нэрийн халдварт, гурван нэрийн гоц халдварт өвчин бүртгэгдэж байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо | ||
Үзсэн: 1111 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.