Шууд Chart

“Москвагаас ярьж байна” нэвтрүүлгийг хаажээ

2014-01-03 09:51:01

 “Оросын дуу хоолой” радио гадаад хэлээр бэлтгэн цацдаг хэд хэдэн нэвтрүүлгээ хуучин онтой хамт үджээ. 

Дэлхийн эдийн засгийн хямралын улмаас тус нэвтрүүлгийг хассан бөгөөд энэ талаараа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд цацсан сүүлчийн дугаараараа зарлажээ. 

1946 оны гуравдугаар сарын 1-нээс улбаатай уг нэвтрүүлгээр уншигчидтайгаа дахин уулзаж чадахгүй болсондоо харамсаж буйгаа “Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний нэвтрүүлгийн уран бүтээлчид “Бид Монголын үндэсний радиогоор шууд дамжуулан монгол сонсогчидтой 68 жилийн турш холбогдож байлаа. 

“Москвагаас ярьж байна” нэвтрүүлэг хоёр орны ард түмний найрамдалт харилцааны гүүр байсан юм. Гэхдээ үүрд баяртай гэж хэлэхгүй бид дахин холбогдох цаг ирнэ” хэмээн илэрхийлжээ.

Нийтэлсэн: Б.Жамбалдорж

“Москвагаас ярьж байна” нэвтрүүлгийг хаажээ  
Үзсэн: 1398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.46.xxx [182.160.46.xxx] 2014-01-03 10:26
Оросын суртал ухуулга ажиллахгvй болж сайн байга
202.21.111.xxx [202.21.111.xxx] 2014-01-03 10:09
moskvagaas yarij bna nevtruuleg dahin sergene gedegt itgej bna.

Бидэнтэй нэгдээрэй