Шууд Chart

Засгийн газар ажиллаж байна

2018-07-16 15:56:07

Монгол түмний ёс заншил, ахуй амьдралыг харуулсан наадмын нээлт, хаалт, наадмын хүрээнд зохион байгуулсан соёл, урлагийн бусад арга хэмжээ олны талархлыг хүлээж, бөх, морь, сур, шагайн харваа элдэв будлиан, маргаангүй болж өндөрлөлөө. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон салбар хороод хариуцсан ажил, хүлээсэн үүргээ дор бүрнээ сайн биелүүллээ.

Наадмын дараах амралт, зугаалгын үе эхэлсэн ч Засгийн газрын ажил хэвийн үргэлжилж байна. Тухайлбал ирэх лхагва гарагт болох ээлжит хурлаараа цаг үеийн болон улс орны хөгжилтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргах юм.

Засгийн газар ойрын өдрүүдэд ямар ажил хийж хэрэгжүүлэх гэж байгаа талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараас тодруулга авлаа.  


Засгийн газар ажиллаж байна  
Үзсэн: 1876 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй