Шууд Chart

Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцов

2018-07-18 06:20:40

Нью-Йорк хотноо болж буй Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний 2018 оны чуулга уулзалтын хүрээнд Монгол Улс, Армен, Колумби болон Швейцарь Улс НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран “Тогтвортой, гамшигт тэсвэртэй нийгмийг цогцлоохын тулд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд хөрөнгө оруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 16-ны өдөр зохион байгуулав.

Энэхүү хэлэлцүүлэгт 100 гаруй төлөөлөгч оролцож, тогтвортой хөгжлийн зорилтуудад “Сэндайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн оруулж буй хувь нэмэр, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Хэлэлцүүлгийн үеэр “Сэндайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээрх Азийн бүсийн танилцуулгыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хийж, “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор Улаанбаатар хотноо 7 дугаар сарын 3-6-нд болсон Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын дүнг танилцуулав.


Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцов  
Үзсэн: 871 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй