Шууд Chart

Халдваргүйтгэл, цэвэрлэгээний ажил үргэлжилж байна

2018-07-25 11:31:11

Энэ сарын 24-ний өдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2, 3, 12, 13 дугаар багийн 90480 м2 талбай, айл өрхийн хашаа хороог халдваргүйжүүлэлтэд хамруулсан байна. Халдваргүйжүүлэлтийн ажлыг аймгийн Эрүүл мэндийн газраас удирдан явуулж байгаа бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид, зарим өрхийн эрүүл мэндийн төвийн ахлагчийн хамт халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

Аадар бороо, үерийн улмаас улсын чанартай Өлгий-Ховд чиглэлийн 5 км, Өлгий-Даян-Улсын хил чиглэлийн 6 км, 132.8 у/м замын байгууламжид эвдрэл  үүссэнийг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үзлэг шалгалт хийж хоёр дүгнэлт гарган холбогдох яам, агентлаг болон “Жол” ХХК-д хүргүүлжээ.


Халдваргүйтгэл, цэвэрлэгээний ажил үргэлжилж байна  
Үзсэн: 1071 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй