Шууд Chart

“Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”-ыг баталлаа

2018-08-01 13:33:23

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр болж “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”-ыг хэлэлцэн баталлаа. Энэ бодлогын зорилгыг “Эдийн засаг, аж үйлдвэрийн тэргүүлэх салбарт хөрөнгө, нөөцийг төвлөрүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээний өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлнэ. Ингэснээр эдийн засгийг төрөлжүүлж, иргэдийн амьдралыг дээшлүүлнэ” гэж тодорхойлоод байна.

Энэ хүрээнд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн инновацид чиглэсэн ажлыг дэмжиж, аж ахуйн нэгжийн инновацийг хөгжүүлэн, дэвшилтэт технологийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлж, орчин үеийн аж үйлдвэр, өндөр технологийн салбарт байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай технологи хөгжүүлэх юм.

Найман жилийн хугацаатай бодлогын эхний шат буюу 2018-2021 онд эдийн засаг, аж үйлдвэрийн тэргүүлэх салбарт хөрөнгө, нөөц төвлөрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Хоёр дахь шатанд /2022-2025 онд/ эдийн засаг, аж үйлдвэр, мэдээлэл технологийн тэргүүлэх салбаруудын өрсөлдөх чадварыг сайжруулж, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавихаар төлөвлөжээ.

Шаардагдах хөрөнгийг жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын  байгууллагын зээл, хандив, тусламжаас гаргах юм.


“Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”-ыг баталлаа  
Үзсэн: 1083 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Nevenka [178.33.194.xxx] 2018-08-01 16:40
Бид бага хүүтэй зээлийг санал болгодог. Бид санхүүгийн хэрэгцээтэй хүмүүст зээлээ санал болгодог   Би бага хүүтэй зээл, зээлийн компанийг эзэмшдэг Зээлийн Санхүүгийн Зээлийн Корпорацитай. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу: https://www.creditsfinances.com/en/

Бидэнтэй нэгдээрэй