
Өнгөрсөн оны тавдугаар сараас эхэлсэн “Нацагдоржийн нэрэмжит номын сан”-гийн их засвар есөн сард бүрэн дуусах ёстой байсан ч амжаагүй юм.
Засварын жил дуусахгүй байгаагийн гол учир нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерт ялсан “Рендер бау” ХХК 512 сая төгрөгийн засварын ажлаа анх гаргасан зураг төслөөр хийхгүй гэдгээ мэдэгдсэнтэй холбоотой аж.
Гэвч номын санг уншигчдын хүсэлтээр саяхнаас эхлэн түр нээн ажиллуулж байгаа бөгөөд ирэх хавраас дахин засварын ажлаа үргэлжлүүлэн хийх ажээ. Тус номын сан анх 1980 онд ашиглалтад оржээ.
Нацагдоржийн номын сангийн засварын ажил ирэх онд дуусна | ||
Үзсэн: 1272 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.