Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны IV хуралдаан энэ сарын 06-ны өдөр Төрийн ордонд болсон. Тус хуралдаанаар Ардчилсан намын Үзэл баримтлалын шинэчилсэн төслийг танилцуулах, УИХ болон бүх шатны сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журмын төсөл зэрэг нийт 12 асуудлыг хэлэлцлээ.
Мөн тус хурлаар Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд УИХ-ын 42 дугаар тойрогт зохион байгуулагдах нөхөн сонгуульд оролцохыг дэмжив. 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хүчин төгөлдөр байгаа тул өөрчлөлт оруулахгүйгээр СЕХ-нд хүргүүлэхээр болсон байна.
| Ардчилсан нам нөхөн сонгуульд оролцоно | ||
| Үзсэн: 832 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.