Өнгөрсөн шөнө орсон усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг замаас гарсан зэрэг цаг үеийн асуудлаар Засгийн газар шуурхай хуралдаж, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргалаа.
Хуралдааны дараа Ерөнхий сайд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, "Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон асуудалд Засгийн газрын нэрийн өмнөөс талийгаачийн үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Мөн Дорноговь аймгийн Айраг сумын Айраг өртөөнд болсон галт тэрэгний ослын улмаас зорчигчид бэртэж гэмтэн, эрүүл мэндээрээ хохирсон явдалд уучлал хүсч байна. Зам тээврийн салбарт болсон эдгээр үйл явдлуудтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг ажлаас нь чөлөөлж байна. Төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг эрс сайжруулна" гэлээ.
| Зам, тээвэр хөгжлийн яамны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө | ||
| Үзсэн: 1897 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.