
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр 2018 оны наймдугаар сарын 10-ны өдөр БНСУ-ын Хөрөнгийн удирдлагын корпорацийн төлөөлөгчидтэй уулзав. Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн санаачилж буй Актив удирдлагын тухай хуулийн төсөлд БНСУ-ын Хөрөнгийн удирдлагын корпораци нь зөвлөгөө өгч, хамтран ажиллаж буй юм байна.
Уулзалтаар талууд Монгол Улсад Актив удирдлагын компани байгуулах тухай болон Актив удирдлагын тухай хуулийн төслийн талаар санал солилцсон. Энэхүү хуулийн төсөл батлагдвал чанаргүй зээлийн хэмжэ буурч, санхүүгийн тогтвортой байдал хангагдана гэсэн хүлээлт байгаа талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр тэмдэглэв.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр БНСУ-ын Хөрөнгийн удирдлагын корпорацийн төлөөлөгчидтэй уулзлаа | ||
Үзсэн: 822 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.