Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2018-08-15 13:46:54

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.08.15/ болж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

-  Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн, Төрийн шагналт  сэтгүүлч, дипломатч Цэндийн Намсрайн мэндэлсний 100 жилийн ой болж байна. Ойг  2018 онд багтаан тэмдэглэн  өнгөрүүлэх төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг БСШУС-ийн сайдад даалгав.

-  БНАЛАУ-д Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай засгийн газрын тогтоолыг батлав. Энэ хүрээнд хүмүүнлэгийн тусламжаар 1000 толгой хонийг хоёр улсын мал эмнэлэг хорио цээрийн нөхцөл, шаардлагад нийцүүлэн малын гоц халдварт өвчин гараагүй орон нутгаас бэлтгэж хүлээлгэн өгөхийг ХХААХҮ-ийн сайдад үүрэг болгов.

-  Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсов. Төрийн албаны тухай/шинэчилсэн найруулга/ хууль батлагдсантай холбогдуулан шинээр боловсруулах хууль тогтоомж, дүрэм, заавар, журмын төсөл, аргачлал зэрэг 47 эрх зүйн актыг боловсруулан батлуулахаар ажиллаж байна.


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй