
ОХУ-д өнөөдөр эхэлж байгаа Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтын үеэр спортын олон арга хэмжээ болно. Тус эдийн засгийн чуулганы хөтөлбөрт анх удаа спортын арга хэмжээ багтсан нь учиртай. 2020 онд Токио, 2022 онд Бээжинд олимпийн наадам зохион байгуулагдана.
Маргааш Владивостокт “Өнөө цагийн дэлхийн спорт. Токио-2020, Бээжин-2022 наадмын өмнөх Ази, Номхон далайн бүс нутаг” сэдэвт уулзалт, ярилцлага болно. Ярилцлагыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Игорь Левитин нээж үг хэлнэ.
Ази, Номхон далайн бүс нутаг гурван олимп дараалан хүлээн авч байсан түүх байхгүй. Энэ боломжийг тус бүс нутгийн орнууд хэрхэн эерэгээр ашиглах, бүс нутгийн хөгжил, дэд бүтцээ яаж хөгжүүлэх, амжилттай оролцохын тулд ямар спортын арга хэмжээ хамтран зохиох вэ гээд олон асуудлыг хэлэлцэнэ.
Ярилцлагад Спортын сайд Павел Колобков, ОХУ-ын ҮОХ-ны тэргүүн Станислав Поздняков, ОУОХ-ны дэд тэргүүн Жеймс Маклеод, Олон улсын жүдогийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер, олимпийн гурван удаагийн аварга Александр Карелин оролцоно. Манай улсыг төлөөлж мэргэжлийн сүмогийн их аварга, Ерөнхийлөгчийн бүрэн эрхт зөвлөх Асашёорюү Д.Дагвадорж оролцох болно.
Мөн өнөөдөр Находка хотод болох чөлөөт бөхийн танхимын нээлтийн ажиллагаанд Александр Карелин, Асашёорюү нар оролцох юм. Алдарт бөхчүүд Москвад болсон чөлөөт бөх, сонгомол барилдааны ДАШТ-ий үеэр уулзаж байв.
Д.Дагвадорж ОХУ-д болох бөхийн танхимын нээлтэд оролцохоор болжээ | ||
Үзсэн: 1013 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.