
Уул уурхайн яамнаас "Эрдэс баялгийн салбар 2025" олон нийтийн хэлэлцүүлгийг энэ сарын 15-нд зохион байгуулахаар болжээ.
Хэлэлцүүлэг нь уул уурхайн салбарын талаар олон нийтэд бодит ойлголт өгөх, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж ба өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлэх, мөн 2025 он хүртэлх бодлогыг тодорхойлох юм.
Хэлэлцүүлгийн үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг "Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин ба хөгжлийн стратеги" сэдвээр илтгэл тавих аж.
Хэлэлцүүлгийн үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг "Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин ба хөгжлийн стратеги" сэдвээр илтгэл тавих аж.
Эрдэс баялгийн салбараас Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл, Эрдэс баялгийн салбар ба хүний эрх, хүрээлэн буй орчин, Эрдэс баялгийн салбар ба олон нийтийн оролцоо, орон нутгийн хөгжил, Эрдэс баялгийн салбарын хүний нөөцийн хөгжил, бүтээмж, өрсөлдөх чадвар сэдвүүдээр ярилцана.
Эрдэс баялгийн салбарынхан чуулна | ||
Үзсэн: 931 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.