
Улсын Их Хурлын Тамгын газраас өнгөрсөн долоо хоногт /2018.09.27/ ажлын байран дахь ээлжит сургалтаа зохион байгууллаа. Сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын нийт ажилтан, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын албаны ажилтнууд хамрагдав.
Сургалтын эхэнд Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн 2018 оны есдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөний талаар мэдээлэл хийж, анхаарах асуудлаар үүрэг, чиглэл өгөв.
Тэрээр, хуулиа сайтар судалж өөрийн болгохоос гадна бусдад сурталчлахад анхаарах хэрэгтэй. Мөн Төрийн албаны шинэчлэл 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэх тул Төрийн албан хаагчид та бүхэн дараахь гурван асуултыг өөрөөсөө асууж, хариулах хэрэгтэй гэсэн үүрэг өгөв. Үүнд,
- Ёс зүй
- Мэдлэг
- Ур чадвар
Харин ур чадварын талаар та өөрийгөө ер нь Төрийн албанд тавигдах шаардлагад нийцэж буйгаа өөрсдөө үнэлж, Төрийн албаны чадахуйн болон шатлан дэвших зарчмуудыг хангаж, Төрийн нийт албан хаагчдын манлайлагч байх ёстойг онцлон хэллээ.
УИХ-ын Тамгын газрын хамт олон Төрийн нийт албан хаагчдын манлайлагч байх ёстой | ||
Үзсэн: 752 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.