Шууд Chart

НҮБ-д суух суурин төлөөлөгчийн албан тушаалд Хизер Науэртийн нэрийг дэвшүүлж магадгүй

2018-10-17 10:30:59

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-д суух суурин төлөөлөгчийн албан тушаалд Төрийн департаментийн хэвлэлийн албаны дарга Хизер Науэртийн нэрийг дэвшүүлэх гэж байгаа бололтой. Ерөнхийлөгчийн ойрын эх сурвалжаас иш татан “Политико” сонинд энэ тухай мэдээлжээ.

Тэнд бичсэнээр бол Науэрт энэ албанд очсон нөхцөлд Вашингтоноос НҮБ-ын төв байр байрладаг Нью-Йорк хот руу нүүх болно. Харин “Түүний нөхөр, хүүхдүүд Нью-Йоркт суудаг” гэж АНУ-ын засаг захиргааны өндөр албаны хүн ярьсан юм байна. "Цагаан ордон"-д Науэртийг “Трампын засаг захиргааны гадаад бодлогыг хамгаалах чадвартай хүн” гэж авч үздэг байна.

Тэрбээр бас АНУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерсийг халагдсан нөхцөлд оронд нь очих магадлал өндөртэй хүнд тооцогддог аж. "Цагаан ордон" болоод Науэрт өөрийн зүгээс дээрх албан тушаалд очих боломжийн талаарх мэдээлэлд одоогоор ямар нэг тайлбар хийгээгүй байна.

 

Нийтэлсэн: Mонголын радио

НҮБ-д суух суурин төлөөлөгчийн албан тушаалд Хизер Науэртийн нэрийг дэвшүүлж магадгүй   
Үзсэн: 947 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй