Шууд Chart

Стамбул хот дахь Саудын Арабын Ерөнхий консул Мухаммед Утейби нутаг буцжээ

2018-10-17 12:06:08

Стамбул хот дахь Саудын Араб улсын Ерөнхий консул Мухаммед Утейби Турк улсаас явсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус Консулын газрын байранд Туркийн цагдаа нар нэгжлэг хийж, тэндээс Саудын Арабын сөрөг хүчний сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн нотолгоо олсны дараа Ерөнхий консул эх орон руугаа буцсан гэж мэдээлж байна.

Үүний зэрэгцээ Саудын Арабын ван Салман АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеог хүлээн авч уулзах үеэрээ Хашоггийн алга болсон хэргийг мөрдөн шалгахаа амлажээ. Туркийн эрх баригчид Саудын Арабын талыг энэ сэтгүүлчийн үхэлд буруутгаж байгаа юм. Харин Эр-Риядын зүгээс сэтгүүлч алга болсон хэрэгт эрх баригчдаа холбоотой гэдгийг үгүйсгэж байна.

Түүнээс гадна Саудын Арабын эрх баригчид Жамаль Хашоггийг “Урьдаас тооцоолох аргагүй байдлаар өрнөсөн” байцаалтын улмаас амиа алдсан гэдэг баримтыг хүлээн зөвшөөрсөн илтгэл танилцуулахаар зэхэж байгаа гэх мэдээлэл байгаа юм. АНУ-д ажиллаж амьдардаг сэтгүүлч Хашогги энэ сарын 2-ны өдөр Стамбул дахь Саудын Арабын Консулын байр руу орсноосоо хойш сураггүй болсон.

Тэр Арабын болон өрнөдийн хэвлэл мэдээллийн олон байгууллагатай хамтран ажилладаг “Аль-Араб ньюз” сувгийн захирлаар ажилладаг байсны дээр Саудын Арабын эрх баригчдын явуулж буй бодлогыг эрс хатуу шүүмжилсэн нийтлэлүүдээрээ нэрд гарсан нэгэн байжээ.  

Нийтэлсэн: Mонголын радио

Стамбул хот дахь Саудын Арабын Ерөнхий консул Мухаммед Утейби нутаг буцжээ   
Үзсэн: 411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй